Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2021 оны 3 дугаар сарын 1 дүгээр 10 хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
- Агаарын температур
Манай аймгийн хэмжээнд 3 дугаар сарын 1-р арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар -1°С -аас -3°С, бусад нутгаар -4°С -аас -6°С байдаг. 2021 оны 03 дугаар сарын эхний арав хоногийн агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас 4,7 – 7,7°С-аар дулаан байлаа.
2. Салхи
Нийт нутгаар ихэнх хугацаанд 4-9м/сек, Хужирт, Баруунбаян-Улаан, Төгрөг, Богд, Баянгол, Гучин-Ус, Сант сумдын нутгаар зарим үед 15-23м/сек хүрч салхилсан байна.
3. Хур тунадас
Аймгийн хэмжээнд 03 дугаар сарын нэгдүгээр арав хоног Богд, Бат-Өлзий сумдын нутгаар 1,3-1,9мм, Бүрд, Хархорин сумдын нутгаар 0,6-1,2мм, Хужирт, Арвайхээр, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Нарийнтээл, Сант, Уянга сумдын нутгаар 0,0-0,5мм цас орсон. Баян-Өндөр,Төгрөг, Зүйл, Зүүнбаян-Улаан,Өлзийт сумдын нутгаар цас ороогүй байна.
4. Цасан бүрхүүл
Хархорин, Бат-Өлзий, Өлзийт Зүйл сумдын нутгаар ууландаа бага зэргийн цастай, бусад сумдын нутгаар цасан бүрхүүл арилсан байна..
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Нийт сумдаар мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх ,бог мал төллөх ажил үргэлжлэн явагдаж байна.