Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2021 оны 2 дугаар сарын 2 дугаар 10 хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2021 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
2. Хур тунадас Аймгийн хэмжээнд 02 дугаар сарын энэ арав хоног Бат-Өлзий Хархорин, Хужирт, Есөн-Зүйл Бүрд сумдын нутгаар 8,1-2,9мм, Зүүнбаян-Улаан Арвайхээр, Баян-Өндөр, Хайрхандулаан Сант сумдын нутгаар 2,0-0,4мм цас орсон. Төгрөг Өлзийт Гучин-Ус сумдын нутгаар цас ороогүй байна. 3. Цасан бүрхүүл Энэ арав хоногт нийт сумдын 50 гаруй хувьд тогтвортой цасан бүрхүүл тогтсон. Уянга, Арвайхээр,Тарагт, Төгрөг, Гучин-Ус, Баянгол сумдын нийт нутгаар Сант сумын өмнөд хэсэг, Нарийтээл сумын баруун болон өмнө хэсгээр цасгүй, Хайрхандулаан сумын ихэнх , Өлзийт сумын өмнө, Сант сумын хойд болон баруун хэсгээр, Баруунбаян-Улаан сумын өмнө болон зүүн хэсгээр 0-3см зузаан тарлан цастай /хунгар газартаа 15-25см/, Бат-Өлзий, Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл, Хайрхандулаан сумын хойд болон зүүн, Нарийнтээл сумын хойд хэсэг, Зүүнбаян-Улаан сумын өмнө, Баруунбаян-Улаан, Богд сумд ууландаа 4-8см зузаан / хунгар газартаа 15-45см/, Хужирт, Хархорин, Бүрд сумдын нийт нутаг, Зүүнбаянулаан, Есөнзүйл, Өлзийт сумдын хойд хэсгээр 9-12см зузаан / хунгар газартаа 25-50см / цастай байна., Бүрд, Есөнзүйл сумдын нутгаар хуучин цас хөрлөн хатуурч цасны нягт 0,16-0,20 г/см3. Бат-Өлзий сумын нутгаар нилээд цастай байна 4. Мал аж ахуйн үйлдвэрлэл: Нийт сумдаар мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж байна.
|