Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2021 оны 11 дүгээр сарын 3 дугаар 10 хоногийн ХААЦУ-ын тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2021 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын 3-р арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар -6°С-аас -11°С, бусад нутгаар -5°С-аас -10°С градус хүйтэн байдаг. Энэ арав хоногийн агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дундажаас 2°С-аас 5°С аар дулаан, Баруунбаян-Улаан сумын нутгаар дундажийн орчим байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Хайрхандулаан суманд хамгийн их 4.8мм, бусад сумдын нутгаар 0.0мм-3,2мм цас орсон. Баян-Өндөр сумын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 4-9м/сек, Хужирт, Хархорин, Арвайхээр, Богд, Баруунбаян-Улаан,Төгрөг, Өлзийт, Сант,Баянгол, Уянга,Зүүнбаян-Улаан сумдын нутгаар салхи 14-18м/сек хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт нийт сумдын 40 гаруй хувь нь буюу Хужирт, Хархорин, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Бүрд, Гучин-Ус, Есөнзүйл,Нарийнтээл сумдын нутгаар 5-9 баллын 0-6см зузаан цасан бүрхүүлтэй бусад сумдын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Нийт сумдаар мал хээлтүүлэх ажил үргэлжлэн явагдаж байна.