Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2021 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ТОЙМ


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2021 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
- Агаарын температур
Манай аймгийн хэмжээнд 2 дугаар сарын 1-р арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Хангайн уулархаг бүс нутгаар -9°С - аас -14°С, говийн бүс нутгаар -6°С -аас -10°С, бусад нутгаар -7°С -аас -11°С байдаг. 2021 оны 02 дугаар сарын эхний арав хоногийн агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас 5.0 – 9,8°С-аар дулаан байлаа.
2. Хур тунадас
Аймгийн хэмжээнд 02 дугаар сарын нэгдүгээр арав хоног Бүрд, Бат-Өлзий,Зүүнбаян-Улаан сумдын нутгаар 0,3-0.6мм, Хужирт, Хархорин, Арвайхээр, Баян-Өндөр, Уянга, Хайрхандулаан сумдын нутгаар 0,0-0,2мм цас орсон. Бусад сумдын нутгаар цас ороогүй байна.
3. Цасан бүрхүүл
Энэ арав хоногт нийт сумдын 50 гаруй хувьд тогтвортой цасан бүрхүүл тогтсон. Уянга, Арвайхээр,Тарагт, Төгрөг, Гучин-Ус, Баянгол сумдын нийт нутгаар Сант сумын өмнөд хэсэг, Нарийтээл сумын баруун болон өмнө хэсгээр цасгүй, Хайрхандулаан сумын ихэнх , Өлзийт сумын өмнө, Сант сумын хойд болон баруун хэсгээр, Баруунбаян-Улаан сумын өмнө болон зүүн хэсгээр 0-3см зузаан тарлан цастай /хунгар газартаа 15-25см/, Бат-Өлзий, Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл, Хайрхандулаан сумын хойд болон зүүн, Нарийнтээл сумын хойд хэсэг, Зүүнбаян-Улаан сумын өмнө, Баруунбаян-Улаан, Богд сумд ууландаа 4-8см зузаан / хунгар газартаа 15-45см/, Хужирт, Хархорин, Бүрд сумдын нийт нутаг, Зүүнбаянулаан, Есөнзүйл, Өлзийт сумдын хойд хэсгээр 9-12см зузаан / хунгар газартаа 25-50см / цастай байна. Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл сумдын нутгаар хуучин цас хөрлөн хатуурч цасны нягт 0,16-0,20 г/см3 байна.
4. Мал аж ахуйн үйлдвэрлэл: Нийт сумдаар мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж байна.