Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ /2018 оны 3-р сарын 21-31-ний байдлаар /


Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 4 -9 градус дулаан , нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө -4 - -10 градус хүйтэн, өдөртөө 15 -21 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулахад бүх сумдын нутгаар олон жилийн дунджаас 5- 11 градусаар дулаан байсан байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 8-16 м/сек салхитай байсан ба Хужирт, Арвайхээр Баянөндөр, Хархорин , Баруунбаянулаан, Төгрөг, Богд , Баянгол, Өлзийт сумдын нутгаар 7-10 өдөр салхи түр зуур 18-24м/сек, бусад сумдын нутгаар 10-16м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт Хужирт, Хархорин, Бүрд, Есөнзүйл, Зүүнбаянулаан сумдын нутгаар 00-0,2мм, Батөлзий, Гучин-ус, Уянга сумдын нутгаар 1-2 удаа 0,6-1,1мм, тунадас унасан, бусад сумдын нутгаар тунадас унаагүй байна.
Цасан бүрхүүл: Энэ 10 хоногт нийт нутгаар ихэнхи хугацаанд агаарын температур өдөртөө нэмэх 10 градусаас дээш дулаарсанаар цасан бүрхүүл бүрэн хайлж дууссан
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Энэ 10 хоногт мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх, бог,бод мал төллөх зэрэг ажил үргэлжлэн явагдаж зарим нутгаар салхи шуургатай МАА-д тохиромжгүй байсан боловч ажил саатаагүй байна.