Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ 2018 оны 1-р сарын 31-ний байдлаар


Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур -21,2 - -29,1 градус хүйтэн , нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө -31 - -41 градус хүйтэн , өдөртөө -8- -24 градус хүйтэн байлаа. Энэ 10 хоногийн дундаж температурыг олон жилийн дундаж температуртай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас 3,1- 8,3 градусаар хүйтэн байсан байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 5-10 м/сек салхитай байсан ба Баян-Өндөр, Өлзийт, Сант, Арвайхээр, Баруунбаянулаан сумдын нутгаар 15-18м/сек, Хархорин , Хужирт, Төгрөг, Бүрд, Баянгол, Зүүнбаянулаан, Уянга сумдын нутгаар салхи түр зуур 10-14м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт Хужирт, Бүрд, Гучин-ус, Зүүнбаянулаан сумдын нутгаар хур тунадас ороогүй, Баруунбаянулаан, Богд сумдын нутгаар 0,8-1,2мм, бусад сумдын нутгаар 0,0-0,8мм тунадас унасан байна.
Цасан бүрхүүл: Нийт нутгийн 95 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Тухайлбал Бүрд, Хархорин, Есөнзүйл, Хужирт, Батөлзий сумдын нийт, Зүүнбаянулаан, Уянга.Өлзийт сумдын хойд хэсгээр 25 - 45см зузаан цасан бүрхүүлтэй , хунгарласан газар,гуу жалгандаа 90-150см, нягт нь 0,28-0,39 г\см3, Баянөндөр сумын хойд, Зүүнбаянулаан, Уянга сумын ихэнх хэсгээр 12-24см цасан бүрхүүлтэй, хунгарласан газар,гуу жалгандаа 40-70см, Нарийнтээл, Хайрхандулаан сумдын ихэнх, Баруунбаянулаан сумын зүүн хойд хэсэг, Гучин-Ус сумын баруун хойд хэсэг , Богд сум ууландаа 5 - 11см зузаан цасан бүрхүүлтэй хунгарласан газар,гуу жалгандаа 20-40см, бусад сумдын нутгаар 1-4см тарлан цастай, хунгарласан газар ,гуу жалгандаа 15-35см байна.Цас ихтэй болон зуншлага муу байсан сумдын нутгаар малын идэш тэжээл муу өвөлжилт хүндэрч байна. /Зураг1/
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Энэ 10 хоногт мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил үргэлжлэн явагдаж байна. Энэ сард аймгийн хэмжээнд цаг агаарын хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалан нийт 26348 мал хорогдсон дүнтэй байна. Малын хорогдлыг таван төрлөөр нь авч үзвэл адуу 2421,үхэр 2080, хонь 8873, ямаа 12972 байна. Зузаан цасан бүрхүүлтэй, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд байгаа Есөнзүйл / 6896/, Өлзийт /3737/, Хужирт / 5280/, Бүрд /1110/, Уянга /1723/, Батөлзий / 831/ сумд хамгийн олон малын хорогдолтой байна.