Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ / 2018 оны 09-р сарын 11-20хүртэл/


Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 5.0-11.4градус дулаан , нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө -1-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байлаа. Хугацааны сүүлээр Уянга, Баянөндөр, Хужирт, Зүйл, Өлзийт сумдад шөнөдөө -6-8градус хүйтэрч, агаарт цочир хүйтэрсэн байна. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулахад 0,8-4,1градусаар хүйтэн байсан байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд салхи 5-10м/сек, Арвайхээр, Баруунбаянулаан, Баянөндөр, Төгрөг, Хархорин, Богд, Өлзийт, Сант сумдын нутгаар салхи зарим хугацаанд 12-20м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт Хужирт, Богд, Батөлзий, Бүрд, Зүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан сумдын нутгаар 9,6-18,6мм, бусад сумдын нутгаар 0.2-3,9мм тунадас унасан байна. Сант суманд хур тунадас ороогүй.
Намаржилтын байдал: Энэ 10 хоногийн байдлаар Арвайхээр, Бүрд, Гучин-Ус, Зүйл, Зүүнбаян-Улаан сумдын нутгаар намаржилт тааруу, бусад сумдын нутгаар намаржилтын байдал сайн байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бүх сумд хадлан тэжээл бэлтгэх, мал оторлох, хужир шүү бэлтгэх ажил үргэлжилэн явагдаж байна.