Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ / 2018 оны 08-р сарын 11-20хүртэл/


Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 14.7-20.2градус дулаан , нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө 6-12 градус дулаан, өдөртөө 20-31 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл Төгрөг Гучин-ус сумд олон жилийн дунджаас 0,7-1,5 градусаар хүйтэн бусад сумдын хувьд олон жилийн дунджаас 0,4-2,8 градус дулаан байсан байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд салхи 5-10м/сек, Хужирт, Арвайхээр, Баруунбаянулаан, Баянөндөр, Төгрөг, Хархорин сумдын нутгаар салхи зарим хугацаанд 13-24м/сек, Богд, Өлзийт, Сант, сумдын нутгаар 10-12м/сек, бусад сумдаар 6-8м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт Хужирт суманд тунадас ороогүй бусад сумдын нутгаар 1-3 хоног хур тунадастай байсан байна. Тодруулбал Арвайхээр ,Төгрөг, Богд, Баянгол, Гучин-ус, Нарийнтээл, Уянга ,Хайрхандулаан сумдын нутгаар 20,5-33,6мм, бусад сумдын нутгаар 1.6-15,9мм тунадас унасан байна.
Зуншлагын байдал: Энэ 10 хоногийн байдлаар Богд сумын нутгийн өмнөд хэсэг, Баянгол сумын нутгийн зүүн өмнөд, Сант сумын нутгийн баруун өмнөд болон өмнөд хэсгээр зуншлагын байдал дунд бусад нутгаар зуншлагын байдал сайн байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Ихэнхи сумд хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх ажил эхлэн явагдаж байна.