Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ / 2018 оны 07-р сарын 21-31хүртэл/


Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 16.5-23.2градус дулаан , нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө 6-12 градус дулаан, өдөртөө 24-37 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл Баянөндөр, Хархорин, Гучин-ус сумд олон жилийн дунджаас 0,8-2,8 градусаар хүйтэн бусад сумдын хувьд олон жилийн дунджаас 0,4-1,8 градус дулаан байсан байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд салхи 5-10м/сек, Хужирт, Арвайхээр, Баруунбаянулаан, Баянөндөр, Төгрөг, Богд, Хархорин, Бүрд сумдын нутгаар салхи зарим хугацаанд 14-19м/сек, Баянгол,Уянга, Өлзийт, Сант, сумдын нутгаар 10-12м/сек, бусад сумдаар 6-8м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт нийт сумдын нутгаар ихэнхи хугацаанд буюу 2-6 хоног хур тунадастай байсан бөгөөд Хужирт суманд хамгийн их буюу 72,6мм, Арвайхээр, Баянөндөр, Хархорин, Баруунбаянулаан, Төгрөг, Богд, Батөлзий, Бүрд, Гучин-ус, Есөнзүйл,Зүүнбаянулаан, Нарийнтээл, Уянга, Хайрхандулаан сумдын нутгаар 10,6-27,4мм, бусад сумдын нутгаар 4.6-6,6мм тунадас унасан байна.
Зуншлагын байдал: Энэ 10 хоногийн байдлаар Бат-өлзий, Хархорин, Уянга, Хужирт, Зүүнбаянулаан, Есөнзүйл, Өлзийт, Баянөндөр, Бүрд, Тарагт сумдын нийт нутгаар, Хайрхандулаан, Арвайхээр, сумдын нутгийн хойд хэсгээр зуншлага сайн ургамлын ургалт сайн, Баянгол, Сант сумдын нутгийн зүүн болон өмнөд хэсгээр ургамлын ургалт муу зуншлага муу байна. Бусад сумдын нутгаар ургамлын ургалт өмнөх хугацаанаас сайжирсан зуншлагын байдал сайжирсан байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Зарим сумдад хонь хяргах ажил үргэлжилж, , мал оторлох, хужир шүү бэлтгэх зэрэг ажил үргэлжлэн явагдаж байна.