Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ / 2018 оны 04-р сарын 11-20 хүртэл/


Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 5,6-11,0 градус дулаан , нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө -1градус хүйтнээс 1градус дулаан, өдөртөө 11 -16 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл: нийт нутгаар 3,3-5,5градус дулаан байсан байна.
Салхи: Нийт нутгаар салхи секундэд 4-9м/сек, Хужирт, Арвайхээр, Баянгол, Бүрд, Гучин-Ус, Зүүнбаянулаан, Нарийнтээл, Сант, Уянга, Хайрхандулаан сумдын нутгаар 12-16м/сек, Баянөндөр, Баруунбаянулаан, Төгрөг, Хархорин, Богд, Өлзийт сумдын нутгаар салхи зарим хугацаанд 17-24 м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Арвайхээр, Баянөндөр, Хужирт, Төгрөг, Богд, Бүрд, Гучин-Ус, Уянга, Хайрхандулаан сумдын нутгаар 0,0мм-2,3мм, Хархорин, Бат-Өлзий, Зүйл, Зүүнбаянулаан, Өлзийт сумдын нутгаар 3,1мм-10,1мм хур тунадас унасан байна, Баруунбаянулаан, Баянгол, Нарийнтээл сумдад хур тунадас ороогүй.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Энэ арав хоногт Хужирт, Баянөндөр, Хархорин, Богд, Батөлзий, Баянгол, Бүрд,Гучин-Ус, Зүйл, Зүүнбаянулаан, Нарийнтээл, Сант, Хайрхандулаан сумдын нутгаар ургамал цухуйж эхэлсэн ба ургамлын өндөр 0-2см , бусад сумдын нутгаар ургамал цухуйж эхлээгүй байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бог,бод мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх , ямаа самнах зэрэг ажил явагдаж байна. Энэ 10 хоногийн малын хорогдлын байдлаар Баянгол 2323, Бүрд 52, Өлзийт 210, Баянөндөр 14123, Хайрхандулаан 3254, нийт 19962 мал хорогдсон байна.