Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2019 оны 05-р сарын 01-10 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 6.9 – 12.4 градус дулаан, нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө -6 градус хүйтнээс 2 градус, дулаан өдөртөө 18-24 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 0,8-2,6 градусаар дулаан байлаа.
Салхи: Нийт нутгаар салхи секундэд 4-9м/сек, Арвайхээр, Баян-Өндөр,Хархорин, Богд, Төгрөг, Баруунбаян-Улаан, Баянгол,Гучин-Ус, Сант,Хайрхандулаан сумдын нутгаар 14-20м/сек хүрч салхилж, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Төгрөг зэрэг суманд салхины хамгийн их хурд 24-26 м/сек хүрч салхилжээ.
Хур тунадас: Төгрөг сумын нутгаар хур тунадас ороогүй бусад бүх сумдын нутгаар 0,0-5,7мм тунадас унасан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Богд сум болон Төгрөг сумын Баруун ба Өмнө хэсгээр ургамлын ургалт хэвийн, Хархорин, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Зүйл, Өлзийт сумдын нутгаар ургамлын ургалт удаашралтай мал ногоонд цадах боломж муутай, бусад сумдын нутгаар ургамал цухуйсан боловч ургалт муу, нийт нутгаар ургамлын өндөр 2- 4см байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бог, бод мал төллүүлэх, хөөвөр хялгас авах, ямаа самнах зэрэг ажил явагдаж байна.