Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Хөдөө аж ахуйн цаг уурын тойм/ 2019-2 сарын 21-28 хүртэл


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2019 оны 2-р сарын 21-28хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур -8.3 -17.5 градус хүйтэн, нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө -12 -25 градус хүйтэн, өдөртөө – 3 -7 градус хүйтэн байсан. Энэ 10 хоногийн агаарын дундаж температур олон жилийн дунджаас Богд,Төгрөг,Баруунбаян-Улаан сумдын нутгаар -4,5 -5,4 градусаар хүйтэн, бусад нутгаар 1,3-6,6 градус дулаан байлаа.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд салхи 3-8 м/сек, Хархорин, Баянөндөр сумдын нутгаар зарим хугацаанд салхи 12-15 м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт Баруунбаян-Улаан суманд 0,2мм бусад сумдын нутгаар тунадас ороогүй байна.
Цасны зузаан: БатӨлзий, Уянга, Нарийнтээл, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан сум болон Богд сумын баруун болон өмнөд хэсгээр 4-10 см / хунгар газартаа 20-40см / цасан бүрхүүлтэй, бусад сумдын нутгаар 1-3 см тарлан цастай байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бүх сумдад малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох ажил үргэлжлэн явагдаж бог мал төллөх ажил эхэлж байна.Баянгол суманд 701 мал хорогдсон байна.