Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Хөдөө аж ахуйн цаг уурын тойм/ 2019 оны 4 дүгээр сарын 21-30 ны байдлаар


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2019 оны 04-р сарын 21-30 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 4.8 – 11.1 градус дулаан , нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө -9 -1 градус хүйтэн, өдөртөө 19-24 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл ихэнх сум олон жилийн дунджаас 1,3-3,1 градусаар дулаан, Баян-Өндөр сум олон жилийн дунджийн орчим байлаа.
Салхи: Нийт нутгаар салхи секундэд 5-10м/сек, Арвайхээр, Баян-Өндөр,Хархорин, Богд, Төгрөг, Баруунбаянулаан, Сант сумдын нутгаар 16-20м/сек хүрч салхилж, Баян-Өндөр суманд үе үе 26м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Богд,Төгрөг,Хайрхандулаан сумдын нутгаар 6,9-11,2мм бусад сумдын нутгаар 1,0-5,2мм,Баруунбаян-Улаан сумын нутгаар хур тунадас ороогүй.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар ургамал цухуйсан боловч ургалт муу,ургамлын өндөр 1-2см байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бог,бод мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх , ямаа самнах зэрэг ажил явагдаж байна.