Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2019оны 4 дүгээр сарын 11-20ны байдлаар


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2019 оны 04-р сарын 11-20 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 4.9 – 10.4 градус дулаан , нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө -2 градус хүйтэнээс 4градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл олон жилийн дунджаас 1,0-2,5 градусаар дулаан байлаа.
Салхи: Нийт нутгаар салхи секундэд 5-10м/сек, Сант, Хужирт, Арвайхээр,Бүрд, Гучин-Ус, Баянгол, Өлзийт, Богд, Төгрөг, Баруунбаянулаан,Баян-Өндөр сумдын нутгаар 16-21м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Хужирт,Баруунбаянулаан, Бат-Өлзий, Зүйл сумдын нутгаар 0,2-1,6мм тунадас унасан,бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Баян-Өндөр,Баянгол,Зүйл,Уянга сумдын нутгаар ургамал цухуйж эхлээгүй.Бусад сумдын нутгаар ургамал цухуйж эхэлсэн ба ургамлын өндөр 0-1см байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бог,бод мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх , ямаа самнах зэрэг ажил явагдаж байна.
2019-04-22