Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2021 оны 4 дүгээр сарын 3 дугаар 10 хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
- Агаарын температур
Манай аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын 3-р арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 6°С-аас 8°С, бусад нутгаар 4°С-аас 6°С дулаан байдаг. 2021 оны 04 дүгээр сарын 3-р арав хоногийн агаарын дундаж температур говийн бүс нутгаар ОЖД-ийн орчим, бусад нутгаар ОЖД-аас 2°С – 3°С-аар сэрүүн байлаа.
2. Хур тунадас
Энэ арав хоногт нийт нутгаар 7,8мм - 26,7мм тунадас орсон. Өлзийт суманд 26.7мм хамгийн их, Баруунбаян-Улаан суманд 7.8мм хамгийн бага тунадас орсон байна.
3.Салхи
Нийт нутгаар ихэнх хугацаанд 5-10м/сек, Хужирт, Арвайхээр, Баян-Өндөр, Хархорин, Баруунбаян-Улаан, Төгрөг, Богд, Баянгол, Гучин-Ус, Өлзийт, Сант, Уянга сумдын нутгаар зарим үед 18-25м/сек хүрч салхилсан байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Нийт сумдаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх , бог, бод мал төллөх болон зарим сумдын нутгаар ямаа самнах ажил үргэлжлэн явагдаж байна. Энэ сард цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нийт 59245 мал хорогдсон байна.
Ургамлын ургалтын байдал: Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Богд, Бүрд, Гучин-Ус, Есөнзүйл, Өлзийт, Уянга сумдын нутгаар ургамал цухуйсан боловч цухуйлт жигдрээгүй бусад сумдын нутгаар ургамал огт цухуйгаагүй байна.