Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2021 оны 2 дугаар сарын 3 дугаар 10 хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2021 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ГУРАВ ДУГААР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
1.Агаарын температур
Манай аймгийн хэмжээнд 2 дугаар сарын 3-р арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Хангайн уулархаг бүс нутгаар -12.0°С - аас -15.6°С, говийн бүс нутгаар -9.7°С-аас -13.0°С, бусад нутгаар -11.1°С-аас -14.6°С байдаг. 2021 оны 02 дугаар сарын сүүлийн арав хоногийн агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас 5.1 – 9.1°С-аар дулаан байлаа.
2. Хур тунадас
Аймгийн хэмжээнд 2 дугаар сарын 3 дугаар арав хоног Бат-Өлзий,Хархорин сумдын нутгаар 4.3-4.5мм, Хужирт, Есөнзүйл, Бүрд сумдын нутгаар 1.1-2.1мм, Зүүнбаян-Улаан, Өлзийт сумдын нутгаар 0.0-0.2мм цас орсон. Бусад сумдын нутгаар цас ороогүй байна.
3. Цасан бүрхүүл
Энэ арав хоногт нийт сумдын 40 орчим хувьд цасан бүрхүүлтэй. Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан сумын хойд, баруун болон зүүн хэсгээр 5-12см /хунгар газраа 20-40см/, Бүрд сумын баруун болон зүүн, өмнө хэсэг, Өлзийт сумын баруун болон хойд, зүүн хэсгээр 2-4см зузаан /хунгар газартаа 15-30см/ цастай байна. Хархорин, Бат-Өлзий, Есөнзүйл сумдын нутгаар цасны нягт 0,18-0,20 г/см3 байна. Бусад сумдын нутгаар цасгүй байна.
4. Мал аж ахуйн үйлдвэрлэл:
Нийт сумдаар мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж байна. Сант, Зүүнбаян-Улаан сумдын нутгаар бог мал төллөж эхлээд байна.