Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 2 ДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2021 ОНЫ АРВАН ХОЁРДУГААР САРЫН ДУНД
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 12 дугаар сарын дунд арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар -13°С-аас -16°С, бусад нутгаар -14°С-аас -19°С градус хүйтэн байдаг. Энэ арав хоногийн агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажаас 1°С-аас 5°С аар дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Хархорин, Хужирт, Гучин-Ус, Хайрхандулаан, Есөнзүйл, Бүрд, Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Нарийнтээл, Өлзийт, Бат-Өлзий сумдын нутгаар 0.0мм-2.9мм цас орсон. Баян-Өндөр, Богд, Баруунбаян-Улаан,Төгрөг, Сант, Баянгол, Уянга сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 4-9м/сек, Хархорин, Богд, Баруунбаян-Улаан, Өлзийт, Зүүнбаян-Улаан сумдын нутгаар салхи 14-17м/сек хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт нийт сумдын 50 гаруй хувь нь буюу Хужирт, Хархорин, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл,Гучин-Ус,Нарийнтээл, Хайрхандулаан сумдын нутгаар 5-9 баллын 0-5см зузаан цасан бүрхүүлтэй бусад сумдын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Нийт малчид өвөлжилтийн бэлэн байдалд байна.