Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2020 оны 6 дугаар сарын 3 дугаар 10 хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2020 оны 6-р сарын 21-30 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 14.7-21.8 градус дулаан, шөнөдөө 3-11 градус, өдөртөө 23 - 31 градус дулаан, агаарын дундаж температурыг олон жилийн дундаж температуртай харьцуулж үзэхэд нийт нутгаар 0.4-2.4 градус дулаан байлаа.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 4-9м/сек, Хужирт,Арвайхээр,Баян-Өндөр,Баруунбаян-Улаан,Богд сумдын нутгаар зарим үед 15-22 м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас Ихэнх сумдын нутгаар 0.1-40.8 мм тунадас орсон. Хамгийн их тунадас Баян-Өндөр суманд 40,8мм, хамгийн бага тунадас Богд суманд 0,1мм орж, Баруунбаян-Улаан,Төгрөг сумдын нутгаар тунадас ороогүй.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт нутгийн 30% орчимд дунд зэрэг 70% орчимд муу байна.Ихэнх сумдын нутгаар ургамлын ургалт жигдгүй,өсөлт хөгжилт нь удаашралтай,зарим ургамал гандаж үзүүрээсээ шарласан.Зарим төрлийн мал тэвээрэг гүйцэт авах боломж муу байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бүх сумдад мал оторлох, хөөвөр хялгас авах, хонь хяргах ажил явагдаж байна.