Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2020 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-Р 10 ХОНОГИЙН ТОЙМ


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2020 оны 05-р сарын 21-31 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 9,3- 15,0 градус дулаан, нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө -5 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 23-28 градус дулаан байлаа.28-29нд шилжих шөнө Хужирт, Баян-Өндөр,Бат-Өлзий,Баянгол,Есөнзүйл,Зүүнбаян-Улаан,Сант сумдын нутгаар хөрсөн дээр -1 -8 градус хүрч цочир хүйтэрсэн байна. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл нийт нутгаар олон жилийн дунджаас -0,4 -2,5 градусаар хүйтэн байлаа.
Салхи: Нийт нутгаар салхи секундэд 5-10м/сек, Арвайхээр, Хужирт, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Хархорин, Төгрөг,Богд,Гучин-Ус сумдын нутгаар 16-25м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Нийт нутгаар 0,5-15,8мм хур тунадас орсон.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар ургамлын ургалт жигдгүй өсөлт хөгжилт нь удаашралтай хэвийн зуншлагатай жилийхэд хүрэхгүй, ургамлын өндөр 0-4см байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бод мал төллүүлэх,хөөвөр хялгас авах, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил явагдаж байна. Хужирт,Хархорин, Баруунбаян-Улаан,Богд,Бүрд,Өлзийт,Сант зэрэг сумдуудад нийт 9170 тооны мал хорогдсон байна.