Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2020 оны 4 дүгээр сарын 3 дугаар 10 хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2020 оны 04-р сарын 21-30 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 9,5 - 15,2 градус дулаан, нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 26-32 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл нийт нутгаар олон жилийн дунджаас 5-8 градусаар дулаан байлаа.
Салхи: Нийт нутгаар салхи секундэд 5-10м/сек, Арвайхээр, Хужирт, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Хархорин, Төгрөг сумдын нутгаар 14-17м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Арвайхээр сумын нутгаар 0,3мм бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Арвайхээр,Баянгол,Гучин-Ус,Нарийнтээл сумдын нутгаар ургамал огт цухуйгаагүй бусад сумдын нутгаар ургамал цухуйсан боловч ургалт муу, ургамлын өндөр 0-1см байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бог,бод мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх,хялгас хөөвөр авах зэрэг ажил үргэлжлэн явагдаж байна. Хужирт,Хархорин, Баруунбаян-Улаан,Богд,Баянгол,Бүрд,Өлзийт,Сант зэрэг сумдуудад нийт 15659 тооны мал хорогдсон байна.