Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2020 оны 4 дүгээр сарын 1 дүгээр 10 хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2020 оны 04-р сарын 01-10 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 2,5 - 7,2 градус дулаан, нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө 7-13 градус хүйтэн, өдөртөө 14-18 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл нийт нутгаар олон жилийн дунджаас 2-6 градусаар дулаан байлаа.
Салхи: Нийт нутгаар салхи секундэд 4-9м/сек, Хужирт, Баруунбаянулаан, Баян-Өндөр, Хархорин,Төгрөг,Сант сумдын нутгаар 14-20м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Хужирт, Хархорин, Батөлзий сумдын нутгаар 0,0 - 0,3мм тунадас орсон, бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бат-Өлзий сумын нутгаар ургамал цухуйж эхэлсэн ургамлын өндөр 0см бусад сумдын нутгаар ургамал цухуйж эхлээгүй байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бог,бод мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил үргэлжлэн явагдаж байна.