Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2020 оны 1 дүгээр сарын 2 дугаар 10 хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2020 оны 1-р сарын 11-20хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар -14,5-22,3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн бага температур -20-30 градус, хөрсөн дээр -26-39 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температурыг олон жилийн дундаж температуртай харьцуулж үзэхэд Сант, Баянгол, Гучин-Ус,Төгрөг, Бүрд сумдын нутгаар 2,9 – 4,5 градус орчим дулаан, бусад сумдын нутгаар дунджийн орчим хүйтэн байлаа.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд салхи 4-9м/сек, Хархорин, Богд, Баян-Өндөр,Төгрөг, Өлзийт сумдын нутгаар зарим үед 14-20м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт Төгрөг сумын нутгаар цас ороогүй бусад сумдын нутгаар 0,0-2,8 мм цас орлоо.
Цасны зузаан: Цасан бүрхүүл: 2020 оны 01 дүгээр сарын 20 ны байдлаар Нийт нутгийн 80% орчим цасан бүрхүүлтэй. Хужирт, Бат-Өлзий Хархорин, Хайрхандулаан, Нарийнтээл сумын нийт нутаг ,Өлзийт сумын хойд болон баруун, Баян-Өндөр сумын баруун хэсгээр 8-16см зузаан, Богд сумын нийт нутаг,Баруунбаянулаан сумын баруун хэсгээр 5 – 8 см, бусад сумдын нутгаар 2 – 5 см зузаан, Төгрөг сумын зарим хэсэг ,Баянгол сумын нутгаар цасгүй байна.
Цасны нягт: Хархорин, Хужирт, Богд сумдын нийт нутаг, Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр сумын хойд, Баруунбаян-Улаан сумын баруун болон хойд хэсгээр 0,20 – 0,32г/см3 , Баянгол, Төгрөг, Зүүнбаян-Улаан сумд нягт тодорхойлоогүй, бусад сумдын нутгаар 0,11 – 0,19 г/см3 нягттай байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бүх сумдад малд нэмэгдэл тэжээл өгөх болон мал хээлтүүлэх ажил үргэлжлэн явагдаж байна.