Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2019 ОНЫ 6 ДУГААР САРЫН 2 ДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2019 оны 06-р сарын 11-21 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 15.4 – 22.3 градус дулаан, хугацааны эхэн болон сүүлээр говийн сумдаар шөнөдөө 9-14 градус , өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-13 градус дулаан, өдөртөө 20-25 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл нийт сумдын нутгаар 1.5-3.7 градус дулаан байсан байна.
Салхи: Нийт нутгаар салхи секундэд 5-10м/сек, Арвайхээр, Баян-Өндөр, Хархорин, Баруунбаян-Улаан, Богд, Өлзийт,Сант сумдын нутгаар 16-20м/сек, Төгрөг сумын нутгаар 22м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт нийт сумдын нутгаар бороо орж, хамгийн их нь Уянга,Өлзийт,Хархорин,Зүйл суманд 12,6-56,8мм, бусад сумдын нутгаар 0,1-6,9мм бороо орсон байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Богд, Хархорин,Батөлзий сумдын нутгаар ургамлын ургалт жигд сайн, Сант, Баянгол сумдын нутгаар ургамлын ургалт муу бусад сумдын нутгаар ургалтын байдал хэвийн зуншлагатай жилийнхэд хүрэхгүй дунд зэрэг байна.