Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2019 ОНЫ 6 ДУГААР САРЫН 1 ДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2019 оны 06-р сарын 1-11 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 13.9 – 20.6 градус дулаан, хугацааны эхээр говийн сумдаар шөнөдөө 8-13 градус , өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, хугацааны сүүлээр шөнөдөө 9-17 градус, өдөртөө 25-31 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл нийт сумдын нутгаар 1.0-4.3 градус дулаан байсан байна.
Салхи: Нийт нутгаар салхи секундэд 5-10м/сек, Арвайхээр, Хархорин, Богд, Сант сумдын нутгаар 16-20м/сек, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Төгрөг сумдын нутгаар 21-25м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт Баян-Өндөр,Богд,Гучин-Ус,Өлзийт сумдын нутгаар бороо ороогүй, Баруунбаян-Улаан,Хархорин,Бүрд,Баянгол,Зүйл,Сант сумдын нутгаар 0,0-0,9мм бусад сумдын нутгаар 1,8 – 13,0мм бороо орсон байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Богд, Хархорин,Батөлзий сумдын нутгаар ургамлын ургалт жигд сайн, Өлзийт,Сант, Баянгол сумдын нутгаар ургамлын ургалт муу бусад сумдын нутгаар ургалтын байдал хэвийн зуншлагатай жилийнхэд хүрэхгүй дунд зэрэг байна.