Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2019 оны 5-р сарын 2-р арав хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2019 оны 05-р сарын 11-20 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 3.5 – 9.3 градус дулаан, нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө -9 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 18-24 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 3.7- 7.0 градусаар сэрүүн байсан бөгөөд 5 дугаар сарын 12 ны шөнө нийт нутгаар хүйтэрч Богд, Бат-Өлзий, Зүйл, Нарийнтээл, Өлзийт, Хайрхандулаан сумдын нутгаар -12-18 градус хүрч хүйтэрсэн байна.
Салхи: Нийт нутгаар салхи секундэд 5-10м/сек, Арвайхээр, Баян-Өндөр, Богд, Төгрөг, Баруунбаян-Улаан, Баянгол,Гучин-Ус, Сант сумдын нутгаар 14-20м/сек, Төгрөг Богд, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан сумдын нутгаар 22-25м/сек хүрч цасан шуурга шуурсан байна..
Хур тунадас: Бүх сумдын нутгаар 0,7-19,0мм Богд, Бат-Өлзий сумдад 18,0мм цас орсон байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Богд, Төгрөг сумдын нутгаар ургамлын ургалт хэвийн, Хархорин, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Зүйл, Өлзийт сумдын нутгаар ургамлын ургалт удаашралтай мал ногоонд цадах боломж муутай бусад сумдын нутгаар ургамал цухуйсан боловч ургалт муу, нийт нутгаар ургамлын өндөр 4- 6см байгаа боловч бүх нутгаар шөнөдөө хүйтэн хонож байгаа тул ургамлын гэмтэл ажиглагдсан байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бог мал төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох зэрэг ажил явагдаж байна.