Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2019 оны 4 дугаар сарын 1-р арав хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2017 оны 04-р сарын 01-10 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур 1,5 - 6,5 градус дулаан , нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө 6 – 12 градус хүйтэн, өдөртөө 8 -16 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл төв болон нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байлаа.
Салхи: Нийт нутгаар салхи секундэд 4-9м/сек, Гучин-Ус, Зүүнбаянулаан, Баянгол, Баруунбаянулаан сумдын нутгаар 14-20м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Хархорин, Батөлзий сумдын нутгаар 18,0 - 21,0мм, Баруунбаянулаан, Богд, Баянгол сумдын нутгаар 0,0мм, Төгрөг, Гучинус, Сант сумдын нутгаар хур тунадас ороогүй, бусад сумдын нутгаар 1,2 – 7,2мм тунадас орсон байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Гучинус, Богд сумдын нутгаар ургамал цухуйж эхэлсэн ба ургамлын өндөр 0-1см бусад сумдын нутгаар ургамал цухуйж эхлээгүй байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бог,бод мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх , ямаа самнах зэрэг ажил явагдаж байна.