Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2019 оны 12 дугаар сарын 3-р 10 хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2019 оны 12-р сарын 21-31хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур -14,8-22,3 градус хүйтэн, Агаарын хамгийн бага температур -28-38 градус, хөрсөн дээр -31-40 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзэхэд Баруунбаян-Улаан, Баянгол, Бүрд сумдын нутгаар 0,0-1,2 градус орчим дулаан бусад сумдын нутгаар -0,3-3,1 градус орчим хүйтэн байлаа.
Салхи:Нийт нутгаар ихэнх хугацаанд салхи 5-10м/сек, Хархорин, Баян-Өндөр, Өлзийт, Сант сумдын нутгаар зарим үед 14-18м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 0,0-3,4 мм цас орсон байна.
Цасны зузаан: Хужирт, Хайрхандулаан сум болон Хархорин сумын баруун хэсэг, Бат-Өлзий сумын зүүн,хойд хэсгээр 8-10см, Хархорин, Богд, Нарийнтээл сумдын ихэнх, Уянга сумын хойд хэсгээр 5-8см, Баруунбаян-Улаан, Гучин-Ус сумын хойд хэсгээр 3-5 см, Зүйл, Арвайхээр, Баян-Өндөр, Бүрд, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Өлзийт сумдын нутгаар 0-3 см тарлан цастай байна. Уулаараа болон гуу жалгаараа 15-40 см цастай. Бусад сумдын нутгаар цасгүй байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бүх сумдад мал хээлтүүлэх, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж байна.