Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2019 оны 10 дугаар сарын 3-р 10 хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2019 оны 10-р сарын 21-31 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур -0.9 градус хүйтнээс 4.3 градус дулаан, нийт нутгаар шөнөдөө -10 -16 градус хүйтэн, өдөртөө 13-17 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундаж температуртай харьцуулж үзвэл нийт сумдын нутгаар 2.6-5.6 градусаар дулаан байсан байна.
Салхи: Нийт нутгаар салхи секундэд 5-10м/сек, хугацааны дундуур ихэнх нутгаар 16-20м/сек хүрч салхилсан ба Баян-Өндөр, Баруунбаян-Улаан сумдын нутгаар 30м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт Хужирт, Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Бүрд, Зүйл, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Өлзийт, Уянга, Хайрхандулаан сумдын нутгаар 0,0-2,1мм, Богд сумын нутгаар 5,5мм бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй.
Цасны зузаан: Нийт нутгаар цасан бүрхүүл тогтоогүй.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Мал хээлтүүлэх, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил үргэлжлэн явагдаж байна.