Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2 дугаар сарын 3 дугаар 10 хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2020 оны 2-р сарын 21-29 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар -3.8 -12.0 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн бага температур -16 -25 градус, хөрсөн дээр -19 -30 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температурыг олон жилийн дундаж температуртай харьцуулж үзэхэд нийт нутгаар 2-8 градус дулаан байлаа.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд салхи 4-9м/сек, зарим үед Хужирт, Баруунбаян-Улаан, Богд, Өлзийт сумдын нутгаар 16-21м/сек, Арвайхээр, Хархорин, Төгрөг, Баян-Өндөр сумдын нутгаар 12-14м/сек хүрч салхилсан байна
Хур тунадас: Энэ 10 хоногт ихэнх сумдын нутгаар 0,5-9,3мм цас орж, Богд, Баруунбаян-Улаан сумдын нутгаар цас ороогүй.
Цасны зузаан: Хужирт, Бат-Өлзий сумын хойд болон өмнө хэсэг, Хархорин сумын баруун болон хойд хэсэг, Уянга сумын хойд хэсгээр 10-20см зузаан /хунгар газартаа 25-30см/, Баян-Өндөр, Зүйл, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Уянга сумын баруун, Хархорин сумын зүүн болон өмнөд, Бат-Өлзий сумын баруун болон зүүн хэсгээр 5-9см, бусад сумдын нутгаар 1–4см тарлан цастай. Богд сум, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан,Гучин-Ус сумдын ихэнх хэсгээр цасгүй байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бүх сумдад мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж, Богд, Баруунбаян-Улаан суманд бог мал төллөж эхэлж байна.