Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2 дугаар сарын 1 дүгээр 10 хоногийн тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2020 оны 2-р сарын 1-10 хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар -8.0 -17,2 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн бага температур -22 -32 градус, хөрсөн дээр -24 -35 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температурыг олон жилийн дундаж температуртай харьцуулж үзэхэд нийт нутгаар 2-8 градус дулаан байлаа.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд салхи 4-9м/сек, Хархорин, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Төгрөг, Өлзийт сумдын нутгаар зарим үед 12-15м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар цас ороогүй.
Цасны зузаан: Хужирт, Бат-Өлзий, Хархорин, Хайрхандулаан сумын нийт нутаг 4-8см зузаан /хунгар газартаа 15-20см/, Уянга сумын баруун болон хойд, Богд сумын баруун болон өмнөд, Өлзийт сумын хойд болон баруун, Баруунбаян-Улаан сумын хойд болон зүүн хэсгээр 3–4см, бусад сумдын нутгаар 1–2 см тарлан цастай. Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Сант сумдын нутгаар цасгүй байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бүх сумдад мал хээлтүүлэх, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж байна.