Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2023-09-24 09:49:58

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР

АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

Агаарын температур:  Манай аймгийн  хэмжээнд 6 дугаар сарын гуравдугаар  арав хоногийн агаарын дундаж температур ОЖДунджаар(1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 18.9°С-аас 20.6°С, бусад  нутгаар 13.6°С-аас 18.0°С градус дулаан байдаг. 2023 оны 6 дугаар сарын гуравдугаар арав хоногийн агаарын дундаж температур говийн бүс нутгаар 21.80С- ээс 23.70С, бусад нутгаар 16.3°С –аас 20.8°С градус дулаан байсан бөгөөд нийт нутгаар 1.60С-аас 4.00С-аар олон жилийн дундажаас дулаан байлаа.

Нийт нутгаар сарын туршид хөрсөн дээр +400С дээш +600С  хүрч халсан ба чийгийн хэмжээ ихэнх хугацаанд 30%-аас бага байсан байна.

Хур тунадас: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар бороо орсон. Хужирт, Баян-Өндөр, Төгрөг, Бүрд, Хархорин сумдад 11-30мм, бусад нутгаар 0.0-9.3мм  тунадас  орсон байна. 

Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 6-12м/сек, Хужирт, Төгрөг Баруунбаян-Улаан сумдын нутгаар салхины өрөвхийлөл 16-30 м/сек, хүрч салхилсан байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал  Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумын ихэнх хэсэг, Арвайхээр, Баян-Өндөр сумдын хойд болон зүүн хэсэг, Хархорин сумын баруун болон хойд, хэсгээр сайн, Гучин-Ус, Төгрөг, Хайрхандулаан сумдын өмнө хэсэг муу, бусад сумдын нутгаар дунд зэргийн ургалттай байна. Хужирт, Баян-Өндөр, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Сант, Уянга сумдын нутгаар халуун хуурай салхитай байгаагаас бэлчээрийн ургамал гэмтэлтэй байна. Халуун хуурай салхины нөлөөгөөр говийн сумдын ургамал хатаж, гэмтэн зуншлагын байдал дунд зэрэг болсон ба зарим нутгаар тунадасны хэмжээнээс хамаарч ургамал сэргэх төлөвтэй байна. Нийт нутгийн 5 орчим хувьд  ургамлын ургалт муу байна. 

Мал аж ахуйн үйлдвэрлэл:  Сааль сүү бэлдэх, хонины ноос хяргах,малд тарилга хийх, мал хөнгөлөх, мал ногоолуулах, отор нүүдэл хийх зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж байна.

УЦУОШТӨВ, ХААЦУ-ЫН САЛБАР

2023-07-01

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-09-21 1970-01-01 6
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-09-11 1970-01-01 15
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-09-10 1970-01-01 9
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-08-22 1970-01-01 19
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-08-11 1970-01-01 14
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-08-01 1970-01-01 21
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-07-21 1970-01-01 44
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-07-11 1970-01-01 36
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН 2 ДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-06-22 1970-01-01 25
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-06-11 1970-01-01 23
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-06-07 1970-01-01 30
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-06-07 1970-01-01 41
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-06-07 1970-01-01 38
Өвөрхангай аймгийн 2023 оны 4 дүгээр сарын 3 дугаар 10 хоногийн ХААЦУ-ын тойм 2023-05-02 1970-01-01 37
Өвөрхангай аймгийн 2023 оны 4 дүгээр сарын 2 дугаар 10 хоногийн ХААЦУ-ын тойм 2023-04-21 1970-01-01 45
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2023-04-11 1970-01-01 45
Өвөрхангай аймгийн 2023 оны 1 дүгээр сарын 1 дүгээр 10 хоногийн ХААЦУ-ын тойм 2023-01-12 1970-01-01 76