Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 6 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 16°С-аас 18°С, бусад нутгаар 12°С-аас 15°С градус дулаан байдаг. Энэ арав хоногийн агаарын дундаж температур ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас 0°С - 2°С-аар хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ арав хоног Хархорин, Хужирт, Бүрд, Есөн-Зүйл, Бат-Өлзий, Арвайхээр сумдын нутгаар 16,6-40мм тунадас, Уянга, Өлзийт, Баян-Өндөр сумдын нутгаар 1,6 – 9,0мм тунадас, бусад сумдын нутгаар 0,0 – 1,5мм Богд, Баруунбаян-Улаан Гучин-Ус сумдын нутгаар тунадас ороогүй байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 6-11м/сек, зарим үед Баян-Өндөр, Хархорин Төгрөг, Баруунбаян-Улаан, Богд, Бүрд, Өлзийт, Сант, Арвайхээр, Хужирт, сумдын нутгаар салхи 16-25м/сек хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал Бат-Өлзий сум болон Уянга, Хужирт сумын баруун хэсгээр сайн, Бүрд сумын ихэнх, Баянгол, Сант сумдын өмнөд хэсгээр муу, бусад сумдын нутгаар дунд зэргийн ургалттай байна. Ихэнх сумдын нутгаар халуун хуурай салхитай байгаагаас бэлчээрийн ургамал гэмтэлтэй байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Сааль сүү бэлдэх, малд тарилга хийх, мал хөнгөлөх зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж байна.