Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 04 дүгээр сарын тойм

Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 4 дүгээр сард Өвөрхангай аймгийн Орхон- Бат-Өлзий, Хархорин, Онги- Арвайхээр, Уянга, Хөгшин-Хархорин хяналт-шинжилгээний цэгээс нийт 5 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

2018 оны 4 дүгээр сард хийсэн Өвөрхангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан хүснэгтэд үзүүллээ.  

 

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                     Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

Орхон- Хархорин

11,0

4,3

4,48

0,02

0,011

0,009

Орхон- Бат-Өлзий

 

 

1,28

0,01

0,013

0,007

Онги- Уянга

 

 

6,56

0,24

0,029

0,007

Онги- Арвайхээр

 

 

4,64

0,14

0,007

0,007

Хөгшин-Хархорин

 

 

4,80

0,12

0,018

0,011

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар

Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 120-132 мг/л-т хэлбэлзэж, Орхон голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, бохирдолгүй, цэвэр байлаа.

Онги гол, Онги голын Арвайхээр, Уянга хяналт-шинжилгээний цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 99,5-155,6 мг/л-т хэлбэлзэж, голын ус дагуудаа органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ