Сарын мэдээ

6-САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим (зураг 4), хур тунадас мөн адил ОЖД-ийн орчим байх төлөвтэй. (зураг 5).

     Агаарын температур, хур тунадасны явцыг (зураг 6) – д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна.

     Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй (зураг 6).

     Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 10-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 14-16 м/с хүртэл хүртэл ширүүсэх төлөвтэй.