Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын агаарын чанарын 2018 оны 05 дугаар сарын тойм

Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь Арвайхээрийн агаарын чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 05 дугаар сард өдөрт 2 удаагийн нийт 46 сорьц авч, хүхэрлэг хий,азотын давхар исэл,РМ-10 тоосонцорын агууламжийг  тодорхойллоо.

Арвайхээр сумын агаарын чанарын үзүүлэлтээр хүхэрлэг хийн /SO2/ агууламжийн дундаж 3 мкг/м3,хамгийн их агууламж 9 мкг/м3, азотын давхар ислийн  /NO2/ дундаж агууламж 26 мкг/м3, хамгийн их агууламж 85 мкг/м3,байгаа Агаарын чанарын стандартын хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй.РМ10 тоосонцорын дундаж агууламж 29 мкг/м3, хамгийн их агууламж 64 мкг/м3 байгаа нь агаарын чанарын индексийн үнэлгээгээр “ САЙН ” түвшинд байна.

 

Бохирдуулагч үзүүлэлтүүд

Агууламж мг/м3

Дундаж

Хамгийн их

Хүхэрлэг хий / SO2/

3 мкг/м3

9мкг/м3

Азотын давхар исэл / NO2/

26 мкг/м3

85 мкг/м3

Том ширхэгт тоос РМ10

29 мкг/м3

64 мкг/м3

Цацраг идвэхжилийн түвшин

0,12µZv/цаг

0,11µZv/цаг

 

 

Байгаль Орчны Шинжилгээний Лабораторийн эрхлэгч Ш.Оюунбилэг