Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын агаарын чанарын 2018 оны 03 дугаар сарын тойм

Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь Арвайхээрийн агаарын чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 02 дугаар сард өдөрт 3-н удаагийн нийт 63 сорьц авч, хүхэрлэг хий,азотын давхар исэл,РМ-10 тоосонцорын агууламжийг  тодорхойллоо.

Арвайхээр сумын агаарын чанарын үзүүлэлтээр хүхэрлэг хийн /SO2/ агууламжийн дундаж 19 мкг/м3,хамгийн их агууламж 103 мкг/м3, азотын давхар ислийн  /NO2/ дундаж агууламж 42 мкг/м3, хамгийн их агууламж 122 мкг/м3,байгаа Агаарын чанарын стандартын хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй.РМ10 тоосонцорын дундаж агууламж 95 мкг/м3, хамгийн их агууламж 133 мкг/м3 байгаа нь агаарын чанарын индексийн үнэлгээгээр тоосжилтийн агууламжаар“ САЙН ” түвшинд байна.

 

Бохирдуулагч үзүүлэлтүүд

Агууламж мг/м3

Дундаж

Хамгийн их

Хүхэрлэг хий / SO2/

19 мкг/м3

103 мкг/м3

Азотын давхар исэл / NO2/

42 мкг/м3

122 мкг/м3

Том ширхэгт тоос РМ10

95 мкг/м3

133 мкг/м3

Цацраг идвэхжилийн түвшин

0,12µZv/цаг

0,11µZv/цаг

 

 

Байгаль Орчны Шинжилгээний Лабораторийн эрхлэгч Ш.Оюунбилэг