Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2024-04-25 06:26:10

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ,

ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ

       2024 оны 4 дүгээр сарын 10-ний өдрийн байдлаар      

          Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, усан захтай, мөсний зузаан 120 см буюу олон жилийн дунджийн орчим байгаа бол Хархорин сумын орчимд мөсөн зах, шингэн цөнтэй, усны түвшин олон жилийн дунджаас 45 см бага байна.

           Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй. Мөсний зузаан 126 см, олон жилийн дунджаас 30 см зузаан байгаа бол Арвайхээр сумын орчим шингэн цөнтэй, усны түвшин олон жилийн дунджийн орчимд байна.

         Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим мөсөн зах, шингэн цөнтэй. Усны түвшин олон жилийн дунджаас 20 см бага байна.

          Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см бага байгаа бол Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим шингэн цөнтэй, усны түвшин олон жилийн дунджаас 10 см их байна.

Арвайхээр сумын газар доорх усны түвшний хэмжилтийн цооногт хийсэн хэмжилтээс харахад: Газрын доорх усны түвшин өмнөх оны энэ үетэй харьцуулахад 1 м орчим дээшилсэн байна.

           

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ

УС СУДЛАЛЫН САЛБАР