Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2022 ОНЫ 5 ДУГААР САРЫН 2 ДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2022 ОНЫ 5 ДУГААР САРЫН 2 ДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 5 дугаар сарын дунд арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 12°С-аас 14°С, бусад нутгаар 8°С-аас 11°С градус дулаан байдаг. Энэ арав хоногийн агаарын дундаж температур ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Баянгол, Бүрд, Гучин-Ус, Есөнзүйл, Сант сумдын нутгаар олон жилийн дунджаас 2°С -3°С-аар дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Уянга, Зүүнбаян-Улаан, Хархорин, Арвайхээр ,Бүрд сумдын нутгаар 0,0-4,3мм тунадас орж бусад сумдын нутгаар тунадас ороогүй байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 5-10м/сек, зарим үед Хужирт, Хархорин, Баруунбаян-Улаан, Богд, Өлзийт, Сант сумдын нутгаар салхи 14-20м/сек хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйж жигдэрсэн боловч мал ногоонд цадах боломжгүй, шөнөдөө хүйтэн хонож байгаагаас ургамлын гэмтэл ажиглагдсан байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бод мал төллөх, ямаа самнах, малд тарилга хийх, мал хөнгөлөх зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ | 2016-10-17 | 1970-01-01 | 474 |