Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 8 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2022-09-22 06:59:16

Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 8 дугаар   сард Орхон- Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин, Онги- Арвайхээр, Уянга, Өлт- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Хөгшин- Хархорин, Таац- Нарийнтээл, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс нийт 11 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

2022 оны 8 дугаар сард хийсэн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

 

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                     Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Орхон- Хархорин

12.96

1.60

1.92

0.05

0.003

0.002

2

Орхон-Батөлзий

 

 

2.0

0.11

0.003

0.002

3

Орхон- Улаанцутгалан

 

 

2.4

0.09

0.003

0.002

4

Онги- Уянга

 

 

1.2

0.10

0.003

0.002

5

Онги- Арвайхээр

10.56

2.56

1.5

0.06

0.006

0.001

6

Бөөрөлжүүт- Уянга

 

 

1.20

0.09

0.001

0.002

7

Өлт- Уянга

 

 

1.70

0.11

0.006

0.006

8

Хөгшин- Хархорин

16.48

3.68

6.6

0.19

0.002

0.008

10

Таац- Нарийнтээл

 

 

2.6

0.09

0.007

0.017

11

Зэгэстэй- Өлзийт

 

 

16.3

0.29

0.009

0.042

12

Сангийн далай- Өлзийт

 

 

14.9

0.21

0.018

0.055

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 102-146 мг/л-т хэлбэлзэж, бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу хүчилтөрагчийн горим хэвийн байна.

Онги гол, Онги голын Арвайхээр, Уянга хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 198-230мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байсан байна. бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Хөгшин гол, Хөгшин голын Хархорин хяналт шинжилгээний цэгээс 1удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт нилээд их, 486,5 мг/л байсан ба бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу хүчилтөрөгчийн горим хэвийн байсан байна.

Таац гол, Таац голын Нарийнтээл хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 310,1 мг/л байсан ба голын усан дахь бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Өлт гол, Өлт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 408.5 мг/л буюу дунд зэрэг байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Бөөрөлжүүт гол, Бөөрөлжүүт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 182 мг/л байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Зэгэстэй гол, Зэгэстэй голын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 1014.6 мг/л буюу маш их,пермангинатын исэлдэх чанар 1,6 дахин давсан бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Сангийн далай нуур, Сангийн далай нуурын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт 1597 мг/л буюу маш их голын усан дахь пермангинатын исэлдэх чанар 1,4 дахин их бусад  үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Дүгнэлт. Аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голууд цэвэр бохирдолгүй байна.

 

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 7 дугаар сарын тойм 2022-08-12 1970-01-01 20
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 6 дугаар сарын тойм 2022-07-07 1970-01-01 29
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 5 дугаар сарын тойм 2022-06-20 1970-01-01 22
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 11 дүгээр сарын тойм 2021-12-06 1970-01-01 71
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 10 дугаар сарын тойм 2021-11-11 1970-01-01 71
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 9 дүгээр сарын тойм 2021-10-06 1970-01-01 78
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 8 дугаар сарын тойм 2021-09-13 1970-01-01 117
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 7 дугаар сарын тойм 2021-09-13 1970-01-01 106
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 5 дугаар сарын тойм 2021-07-09 1970-01-01 394
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 6 дугаар сарын тойм 2021-07-09 1970-01-01 387
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 03 дугаар сарын тойм 2021-04-02 1970-01-01 278
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 02 дугаар сарын тойм 2021-02-17 1970-01-01 177
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 01 дүгээр сарын тойм 2021-02-02 1970-01-01 154