Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 8 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2021-11-21 00:31:53

Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 8 дугаар   сард Өвөрхангай аймгийн Орхон- Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин, Онги- Арвайхээр, Уянга, Өлт- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Хөгшин- Хархорин, Таац- Нарийнтээл, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс нийт 11 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

2021 оны 8 дугаар сард хийсэн Өвөрхангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

 

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                     Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Орхон- Хархорин

9.8

1.60

4.48

0.4

0.008

0.002

2

Орхон-Батөлзий

 

 

4.00

0.05

0.001

0.002

3

Орхон- Улаанцутгалан

 

 

4.16

0.07

0.001

0.004

4

Онги- Уянга

 

 

3.68

0.04

0.001

0.002

5

Онги- Арвайхээр

8.00

1.12

2.56

0.17

0.002

0.004

6

Бөөрөлжүүт- Уянга

 

 

2.24

0.06

0.001

0.002

7

Өлт- Уянга

 

 

2.24

0.11

0.005

0.006

8

Хөгшин- Хархорин

8.32

2.24

14.4

0.07

0.004

0.032

9

Таац- Нарийнтээл

 

 

6.72

0.28

0.005

0.014

10

Зэгэстэй- Өлзийт

 

 

24.0

0.43

0.003

0.006

11

Сангийн далай- Өлзийт

 

 

19.2

0.41

0.004

0.010

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 98.3-111.3мг/л-т хэлбэлзэж, бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Онги гол, Онги голын Арвайхээр, Уянга хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 108-210 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байсан байна. бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Хөгшин гол, Хөгшин голын Хархорин хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт нилээд их, 720.5 мг/л байсан ба перминганатын исэлдэх чанар 1.4 дахин их голын усан дахь бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Таац гол, Таац голын Нарийнтээл хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 246.8мг/л байсан ба голын усан дахь бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Өлт гол, Өлт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 442.4 мг/л буюу дунд зэрэг байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Бөөрөлжүүт гол, Бөөрөлжүүт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 132.3 мг/л байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Зэгэстэй гол, Зэгэстэй голын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлт