Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 7 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2021-09-21 06:33:10

Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 7 дугаар   сард Өвөрхангай аймгийн Орхон- Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин, Онги- Арвайхээр, Уянга, Өлт- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Хөгшин- ХархоринТаац- Нарийнтээл, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс нийт 11 усны сорьц,голууд 7-р сард нэлээд их хэмжээгээр үерлэж Онги- Арвайхээр харуул орчим 7-р сарын 5 нд,Орхон –Хархорин 7-р сарын 2,5,21-ны өдрүүдэд, Орхон –Батөлзий 7-р сарын 18-нд, Хөгшин–Хархорин 7-р сарын 2,5,21-ны өдрүүдэд, Онги-Уянга 7-р сарын 4,21 нд Таац-Нарийнтээл 7-р сарын 4 нд нийтдээ 11 удаагийн үерийн дээжинд  усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

2021оны 7 дугаар сард хийсэн Өвөрхангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

 

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                     Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Орхон- Хархорин

9.80

1.9

6.2

1.18

0.014

0.042

2

Орхон-Батөлзий

 

 

6.08

0.27

0.008

0.010

3

Орхон- Улаанцутгалан

 

 

5.92

0.31

0.006

0.008

4

Онги- Уянга

 

 

6.08

0.37

0.007

0.010

5

Онги- Арвайхээр

9.30

3.5

5.6

0.18

0.008

0.006

6

Бөөрөлжүүт- Уянга

 

 

4.96

0.29

0.003

0.006

7

Өлт- Уянга

 

 

2.88

0.31

0.015

0.048

8

Хөгшин- Хархорин

8.00

2.10

13.4

1.12

0.059

0.090

9

Таац- Нарийнтээл

 

 

3.36

0.13

0.007

0.030

10

Зэгэстэй- Өлзийт

 

 

24.0

0.73

0.005

0.008

11

Сангийн далай- Өлзийт

 

 

18.4

0.57

0.010

0.034

YII/05

Онги- Арвайхээр

 

 

5.76

4.23

0.133

0.792

YII/02

Орхон- Хархорин

 

 

1.92

0.12

0.008

0.012

YII/02

Хөгшин- Хархорин

 

 

8.96

0.31

0.009

0.030

YII/05

Орхон- Хархорин

 

 

12.0

2.76

0.124

0.534

YII/04

Онги- Уянга

 

 

12.0

0.82

0.114

0.124

YII/04

Таац- Нарийнтээл

 

 

18.4

1.21

0.053

0.332

YII/21

Хөгшин- Хархорин

 

 

32.8

13.1

0.146

1.36

YII/05

Орхон-Батөлзий

 

 

4.0

0.12

0.006

0.010

YII/21

Орхон- Хархорин

 

 

4.0

0.24

0.004

0.022

YII/05

Хөгшин- Хархорин

 

 

15.7

0.95

0.075

0.074

YII/21

Онги- Уянга

 

 

7.2

2.8

0.038

0.052

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 116-158 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба бороо их орж гол 7-р сарын 02,05,21-ний өдрүүдэд үерлэж нэмэлт 6-н удаагийн сорьц авч үертэй үед аммони агууламж 1,6-8,5 дахин их, нитритийн агууламж 7-р сарын 5 нд 6.2  дахин их, давсан, перминганатын исэлдэх чанар 1.2 дахин их давсан бохирдолтой байлаа. 

Онги гол, Онги голын Арвайхээр, Уянга хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 удаа,үертэй үеийн 2 удаагийн нийт 4 усны сорьц , Онги-Уянга 7-р сарын 04, Онги- Арвайхээр харуул орчим 7-р сарын05 -ны өдрүүдэд үерлэж нэмэлт 2- удаагийн нийт 4-н сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 102-210 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байсан байна. Гол үертэй үед аммони агууламж 5,5-6,6 дахин их, нитритийн агууламж 1.3-7.7 дахин их давсан бохирдолтой байлаа. 

Хөгшин гол, Хөгшин голын Хархорин хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц үертэй үеийн 2 удаагийн нийт 3 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт нилээд их, 778.1 мг/л байсан ба перминганатын исэлдэх чанар 1,6-3.3 дахин,аммони агууламж 1.9-26.2 дахин нитритийн агууламж 2,6-7.3 дахин их давсан бохирдолтой байлаа. 

Таац гол, Таацын голын Нарийн-тээл хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц үертэй үеийн 1 удаагийн нийт 2 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт нилээд их, 344,1 мг/л байсан ба перминганатын исэлдэх чанар 1,8 дахин,аммони агууламж 2,4 дахин нитритийн агууламж 2,6 дахин их давсан бохирдолтой байлаа. 

Өлт гол, Өлт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 393,9 мг/л буюу их, голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Бөөрөлжүүт гол, Бөөрөлжүүт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 93,7 мг/л байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Зэгэстэй гол, Зэгэстэй голын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 1477,7 мг/л буюу маш их, перминганатын исэлдэх чанар 2,2 дахин их,бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Сангийн далай нуур, Сангийн далай нуурын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт 1497,9 мг/л буюу маш их голын усан дахь перминганатын исэлдэх чанар 1,7 дахин давсан ба бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Дүгнэлт. Өвөрхангай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2021 оны 7 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голууд нэлээд үертэй голын хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба бороо их орж гол 7-р сарын 02,05,21-ний өдрүүдэд үерлэж үертэй үед аммони агууламж 1,6-8,5 дахин их, нитритийн агууламж 7-р сарын 5 нд 6.2  дахин их, давсан, перминганатын исэлдэх чанар 1.2 дахин их давсан бохирдолтой байлаа. 

 

 

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ