Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 9 дүгээр сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-11-11 17:23:31

Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 9 дүгээр сард Өвөрхангай аймгийн Орхон- Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин, Онги- Арвайхээр, Уянга, Өлт- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Хөгшин- ХархоринТаац- Нарийнтээл, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс нийт 11 усны сорьц авч усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

2020 оны 9 дүгээр сард хийсэн Өвөрхангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан хүснэгтэд үзүүллээ.  

 

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                      Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Орхон- Хархорин

10,4

1,28

1,9

0,36

0,002

0,004

2

Орхон-Батөлзий

 

 

4,2

0,38

0,005

0,004

3

Орхон- Улаанцутгалан

 

 

4,0

0,06

0,009

0,002

4

Онги- Уянга

 

 

1,1

0,34

0,006

0,002

5

Онги- Арвайхээр

10,0

3,3

4,2

0,05

0,004

0,009

6

Бөөрөлжүүт- Уянга

 

 

1,1

0,01

0,003

0,004

7

Өлт- Уянга

 

 

1,9

0,45

0,006

0,007

8

Хөгшин- Хархорин

 

 

6,4

0,15

0,003

0,009

10

Таац- Нарийнтээл

 

 

5,1

0,05

0,013

0,009

11

Зэгэстэй- Өлзийт

 

 

19,2

0,39

0,007

0,029

12

Сангийн далай- Өлзийт

 

 

21,6

0,17

0,017

0,040

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 109-140 мг/л-т хэлбэлзэж, бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Онги гол, Онги голын Арвайхээр, Уянга хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 192-213 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байсан үзүүлэлтүүд хэвийн байна.

Хөгшин гол, Хөгшин голын Хархорин хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт нилээд их, 512 мг/л байсан ба бохирдуулах бодисын агууламж бохирдолгүй, цэвэр байлаа.   

Таац гол, Таац голын Нарийнтээл хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 276 мг/л байсан ба голын усан дахь бохирдуулах бодисын агууламж бохирдолгүй, цэвэр байлаа.

Өлт гол, Өлт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 353 мг/л голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Бөөрөлжүүт гол, Бөөрөлжүүт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 148 мг/л байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Зэгэстэй гол, Зэгэстэй голын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 1373 мг/л буюу маш их, перминганатын исэлдэх чанар 1,9 дахин их,бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Сангийн далай нуур, Сангийн далай нуурын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт 1504 мг/л буюу маш их голын усан дахь перминганатын исэлдэх чанар 2.1 дахин давсан ба бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Дүгнэлт. Өвөрхангай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Зэгэстэй-Өлзийт , Зэгэстэй,Сангийн далай нуурын перминганатын исэлдэх чанар 1,9-2,1 дахин их давсан бохирдолтой байлаа.

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ