Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 8 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-11-15 17:06:24

Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 8 дугаар   сард Өвөрхангай аймгийн Орхон- Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин, Онги- Арвайхээр, Уянга, Өлт- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Хөгшин- ХархоринТаац- Нарийнтээл, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс нийт 11 усны сорьц авч усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

2020 оны 8 дугаар сард хийсэн Өвөрхангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан хүснэгтэд үзүүллээ.  

 

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                     Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Орхон- Хархорин

 

 

2.9

0.13

0.006

0.015

2

Орхон-Батөлзий

 

 

2.2

0.05

0.019

0.029

3

Орхон- Улаанцутгалан

 

 

2.6

0.10

0.002

0.013

4

Онги- Уянга

 

 

1.9

0.04

0.003

0.004

5

Онги- Арвайхээр

9.6

4.6

3.2

1.32

0.019

0.033

6

Бөөрөлжүүт- Уянга

 

 

1.3

0.04

0.002

0.002

7

Өлт- Уянга

 

 

2.6

0.19

0.005

0.009

8

Хөгшин- Хархорин

 

 

17.6

0.20

0.011

0.015

10

Таац- Нарийнтээл

 

 

3.5

0.10

0.007

0.011

11

Зэгэстэй- Өлзийт

 

 

20.8

0.78

0.017

0.057

12

Сангийн далай- Өлзийт

 

 

20.0

0.26

0.002

0.009

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 107.3-160.6 мг/л-т хэлбэлзэж, бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Онги гол, Онги голын Арвайхээр, Уянга хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 170-229 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба Онги- Арвайхээр харуул орчим аммони агууламж 2,6 дахин давсан бохирдолтой бусад үзүүлэлтүүд хэвийн байна.

Хөгшин гол, Хөгшин голын Хархорин хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт нилээд их, 509 мг/л байсан ба перминганатын исэлдэх чанар 1,8 дахин их давсан бохирдолтой байлаа. 

Таац гол, Таац голын Нарийнтээл хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 309 мг/л байсан ба голын усан дахь бохирдуулах бодисын агууламж бохирдолгүй, цэвэр байлаа.

Өлт гол, Өлт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 387 мг/л голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Бөөрөлжүүт гол, Бөөрөлжүүт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 131 мг/л байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Зэгэстэй гол, Зэгэстэй голын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 961 мг/л буюу маш их, перминганатын исэлдэх чанар 2.1 дахин их,бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Сангийн далай нуур, Сангийн далай нуурын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт 1376 мг/л буюу маш их голын усан дахь перминганатын исэлдэх чанар 2.0 дахин давсан ба бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Дүгнэлт. Өвөрхангай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2020 оны 8 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Онги- Арвайхээр харуул орчим хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба аммони агууламж 2,6 дахин давсан бохирдолтой, Хөгшин-Хархорин,Зэгэстэй-Өлзийт голуудын перминганатын исэлдэх чанар 1,8-2,1 дахин их давсан бохирдолтой,

Мөн Зэгэстэй,Сангийн далай нуурын Өлзийт цэгийн орчим перминганатын исэлдэх чанар 2.0 дахин давсан бохирдолтой байна.

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ