Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 6 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-07-14 13:03:40

Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 6 дугаар сард Өвөрхангай аймгийн Орхон- Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин, Онги- Арвайхээр, Уянга, Өлт- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Хөгшин- Хархорин, Таац- Нарийнтээл, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс нийт 11 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

2019 оны 6 дугаар сард хийсэн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                     Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

Орхон- Хархорин

11.2

4.3

2.08

0.04

0.002

0.005

Орхон-Батөлзий

-

-

2.88

0.10

0.003

0.009

Орхон- Улаанцутгалан

-

-

2.08

0.08

0.003

0.006

Онги- Уянга

-

-

2.40

0.07

0.010

0.009

Онги- Арвайхээр

8.96

3.53

1.76

0.03

0.011

0.003

Бөөрөлжүүт- Уянга

-

-

2.24

0.05

0.001

0.004

Өлт- Уянга

-

-

9.92

0.41

0.067

0.189

Хөгшин- Хархорин

9.6

3.4

4.00

0.08

0.002

0.006

Таац- Нарийнтээл

-

-

2.72

0.05

0.007

0.016

Зэгэстэй- Өлзийт

-

-

14.4

0.23

0.045

0.039

Сангийн далай- Өлзийт

-

-

30.4

0.19

0.027

0.043

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 93-132.1 мг/л-т хэлбэлзэж, бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Онги гол, Онги голын Арвайхээр, Уянга хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 175-193 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байсан байна. бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Хөгшин гол, Хөгшин голын Хархорин хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт нилээд их, 352.6 мг/л байсан голын усан дахь үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Таац гол, Таац голын Нарийнтээл хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 297 мг/л байсан голын усан дахь үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Өлт гол, Өлт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 463.4 мг/л буюу дунд зэрэг байсан ба голын ус органик бодис болон эрдэс фосфорын агууламж 2 дахин их давсан байлаа.

Бөөрөлжүүт гол, Бөөрөлжүүт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 233,2 мг/л байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Зэгэстэй гол, Зэгэстэй голын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 721.0 мг/л буюу маш их, голын усан дахь перминганатын исэлдэх чанар 1.4 дахин давсан бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Сангийн далай нуур, Сангийн далай нуурын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт 788.5 мг/л буюу маш их голын усан дахь перминганатын исэлдэх чанар 3,1 дахин давсан ба бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Дүгнэлт. Өвөрхангай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Зэгэстэй,Сангийн далай нуурын Өлзийт цэгийн орчим перминганатын исэлдэх чанар давсан бохирдолтой байна.

 

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ