Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-11-17 11:56:55

Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Орхон- Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин, Онги- Арвайхээр, Уянга, Өлт- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Хөгшин- Хархорин, Таац- Нарийнтээл, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс нийт 11 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

2019 оны 10-дугаар сард хийсэн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                     Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

Орхон- Хархорин

9.1

2.1

2.08

0.02

0.002

0.004

Орхон-Батөлзий

 

 

2.24

0.01

0.002

0.003

Орхон- Улаанцутгалан

 

 

1.92

0.01

0.002

0.003

Онги- Уянга

 

 

2.08

0.03

0.033

0.008

Онги- Арвайхээр

12.6

6.56

1.76

0.01

0.001

0.005

Бөөрөлжүүт- Уянга

 

 

1.92

0.01

0.005

0.006

Өлт- Уянга

 

 

3.52

1.24

0.078

0.264

Хөгшин- Хархорин

9.8

26

3.84

0.05

0.008

0.004

Таац- Нарийнтээл

 

 

3.04

0.02

0.005

0.003

Зэгэстэй- Өлзийт

 

 

15.4

0.63

0.047

0.028

Сангийн далай- Өлзийт

 

 

26.9

0.96

0.007

0.055

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 120-150мг/л-т хэлбэлзэж  бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Онги гол, Онги голын Арвайхээр, Уянга хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 196-207 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байсан байна. бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Хөгшин гол, Хөгшин голын Хархорин хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт нилээд их, 447.5 мг/л байсан голын усан дахь үзүүлэлтүүд нь стандартын дагуу байна.

Таац гол, Таац голын Нарийнтээл хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 307.8 мг/л байсан голын усан дахь үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Өлт гол, Өлт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 453 мг/л буюу дунд зэрэг байсан ба голын усан дахь үзүүлэлтүүд нь аммони азот 2.4 дахин их,нитритийн азот 3,9 дахин их  байлаа.

Бөөрөлжүүт гол, Бөөрөлжүүт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 160.7 мг/л байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Зэгэстэй гол, Зэгэстэй голын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 1149.7 мг/л буюу маш их, аммони азот 1.3 дахин,голын усан дахь перминганатын исэлдэх чанар 1.5 дахин давсан бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Сангийн далай нуур, Сангийн далай нуурын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт 1265.5 мг/л буюу маш их голын усан дахь перминганатын исэлдэх чанар 1.7 дахин, аммони азот 2.7 дахин, аммони азот 1.9 дахин,голын усан дахь перминганатын исэлдэх чанар 2.6 дахин бохирдолтой байна.

 Дүгнэлт. Өвөрхангай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2019 оны 10-р сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Зэгэстэй,Сангийн далай нуурын Өлзийт цэгийн орчим перминганатын исэлдэх чанар давсан бохирдолтой байна.

 

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-16 1970-01-01 73
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 6 дугаар сарын тойм 2019-07-06 1970-01-01 80