Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны тойм

Шинэчлэгдсэн: 2020-02-15 02:31:48

Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 онд Орхон- Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин, Онги- Арвайхээр, Уянга, Өлт- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Хөгшин- Хархорин, Таац- Нарийнтээл, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 120-150мг/л-т хэлбэлзэж  бохирдуулах бодисын агууламж 7-р сард Орхон Улаанцутгалан орчим аммоны агууламж 5,8-10,5 дахин, перминганатын исэлдэх чанар 2,2 дахин давсан бохирдолтой байсан ба 9-р сараас Орхон гол цэврийн зэргийн ангиллаар урсаж бохирдолгүй  стандартын дагуу байсан.

Өлт гол, Өлт голын Уянга хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 453 мг/л буюу дунд зэрэг байсан ба голын усан дахь үзүүлэлтүүд нь аммони азот 1,3-2.4 дахин их, нитритийн азот 3,9 дахин их, перминганатын исэлдэх чанар 5,3 дахин давсан  бохирдол ажиглагдлаа.

Онги гол, Онги Арвайхээр голын усны эрдэсжилт 196-207 мг/л

Хөгшин гол, Хөгшин голын усны эрдэсжилт нилээд их, 447.5 мг/л

Таац гол, Таац голын эрдэсжилт 307.8 мг/л

Бөөрөлжүүт гол, Бөөрөлжүүт голын усны эрдэсжилт 160.7 мг/л байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Зэгэстэй гол, Сангийн далай нуурын эрдэсжилт 1100-1265.5 мг/л буюу маш их, голын усан дахь перминганатын исэлдэх чанар 1.7 дахин, аммони азот 2.7 дахин, аммони азот 1.9 дахин, голын усан дахь перминганатын исэлдэх чанар 2.6 дахин бохирдолтой байна.

Усны бохирдлын индекс

Нэр

2017

2018 он

2019он

УБИ

усны чанарын зэрэг

ангилал

УБИ

усны чанарын зэрэг

ангилал

УБИ

усны чанарын зэрэг

ангилал

Орхон-Хархорин

0.47

II

цэвэр

0.49

II

цэвэр

0.47

II

цэвэр

Орхон-Батөлзий

0.29

I

маш цэвэр

0.28

I

маш цэвэр

0.29

I

маш цэвэр

Орхон-Улаанцутгалан

0.25

I

маш цэвэр

0.39

II

цэвэр

0.47

II

цэвэр

Онги-Уянга

052

II

цэвэр

0.40

II

цэвэр

0.35

II

цэвэр

Онги-Арвайхээр

0.29

I

маш цэвэр

0.63

II

цэвэр

0.37

II

цэвэр

Бөөрөлжүүт-Уянга

0.48

II

цэвэр

0.28

I

маш цэвэр

0.20

I

маш цэвэр

Өлт-Уянга

0.42

II

цэвэр

0.34

II

цэвэр

0.86

II

цэвэр

Хөгшин-Хархорин

0.78

II

цэвэр

0.71

II

цэвэр

0.83

II

цэвэр

Таац-Нарийнтээл

0.36

II

цэвэр

0.90

III

Бага бохирдолтой

0.41

II

цэвэр

Зэгэстэй-Өлзийт

1.33

III

Бага бохирдолтой

1.39

III

Бага бохирдолтой

1.20

III

Бага бохирдолтой

Сангийн далай-Өлзийт

1.64

III

Бага бохирдолтой

1.00

III

Бага бохирдолтой

1.97

III

Бага бохирдолтой

Усны бохирдлын индексээр үнэлэхэд 2018 оны дүнг 2019 оны дүнтэй харьцуулахад  Таац-Нарийнтээл III-р зэрэг буюу бага бохирдолтойгоос  II-р зэрэг цэвэр ангилалд орсон. Бусад голууд хэвийн байна.

 

 

 

 

ӨВӨРХАНГАЙ УЦУОШТӨВ БОШЛаборатори 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 01 дүгээр сарын тойм 2020-02-10 1970-01-01 4