Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
2022 оны 12 сарын 2-р 10 хоногийн тойм
Шинэчлэгдсэн: 2023-09-26 14:29:30


Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын агаарын чанарын харуулын 12 сарын 2-дугаар 10 хоногийн ажиглалтын дүнгээс харахад агаар дахь хүхэрлэг хийн ( SO2) дундаж агууламж нь 0.082 мг/м3, хамгийн их нь 0.103 мг/м3, хамгийн бага нь 0.065 мг/м3 байсан байна. Харин азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж нь 0.135 мг/м3, хамгийн их нь 0.170 мг/м3, хамгийн бага нь 0.118 мг/м3 байсан нь MNS4585:2016 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан тохиолдол ажиглагдсангүй. PM2.5 тоосны агууламж 0.171 мг/м3 хамгийн их нь 0.217 мг/м3, хамгийн бага нь 0.157 мг/м3 байсан нь MNS4585:2016 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3.1-4.3 дахин давсан бохирдолтой байгаа нь Агаарын чанарын индексийн үнэлгээгээр дунд зэргийн бохирдолтой түвшинд байна.