Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын агаарын чанарын 2019 оны тойм

Шинэчлэгдсэн: 2020-03-17 12:09:40

Хөтөлбөрийн дагуу агаар бохирдуулагч хүхэрлэг хий/SO2/-ийн 612 сорьц, азотын давхар исэл/NO2/-ийн 612 сорьц, тоосонцорын агууламжийг 20 минутаар жилдээ 612 удаагийн, гадаад орчны цацраг Арвайхээр өртөөнд нийт 730 удаа хэмжилт хийж тодорхойлсон.

2019 онд хийсэн хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжилт шинжилгээний дүнг агаарын чанарын MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас давсан тохиолдол ажиглагдаагүй.

Хүхэрлэг хийн сарын явц нь галлагаатай үед буюу 01,02,11,12-р саруудад бусад сарын дундаж агууламжаас бохирдол ихтэй 24-31 мкг/м3,жилийн дундаж агууламж 13 мкг/м3, байгаа нь урд оны дундаж агууламжаас 3 мкг/м3 –р буюу бага зэрэг багассан. Хүхэрлэг хийн хамгийн их утга нь 01 сард  142 мкг/м3 байна.

Азотын давхар ислийн сарын явц нь галлагаатай үед буюу 01,02,11,12-р саруудад бусад сарын дундаж агууламжаас бохирдол ихтэй 33-58 мкг/м3, жилийн дундаж агууламж 25 мкг/м3, байгаа нь урд оны дундаж агууламжаас 6 мкг/м3 –р буюу бага зэрэг багассан. Азотын давхар ислийн хамгийн их утга нь 01 сард  153 мкг/м3 байна.

 Нийт тоосны  сарын явц нь галлагаатай үед буюу 01,02,11,12-р саруудад бусад сарын дундаж агууламжаас бохирдол ихтэй 156-267 мкг/м3, жилийн дундаж агууламж 119 мкг/м3, байгаа нь урд оны дундаж агууламжаас бага зэрэг багассан боловч MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас 1,2 дахин давсан бохирдолтой. Нийт тоосны  хамгийн их утга нь 01 сард  267 мкг/м3 байна.

 

Өвөрхангай УЦУОШТөв БОШЛаборатори

2020.01.08