Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Арвайхээр сумын агаарын чанарын 2021 оны 11 дугаар сарын мэдээ

Шинэчлэгдсэн: 2022-01-28 06:34:31

Арвайхээр суманд агаар бохирдуулах хүхэрлэг хий  /SO2/, азотын давхар исэл  /NO2/, нийт тоосонцор /TSP/-ын агууламжийг  20 минутын дунджаар тодорхойлж байна.  

  • Агаар дахь хүхэрлэг хийн  дундаж агууламж  59 мкг/м3, хамгийн их нь 325 мкг/м3 , Азотын давхар ислийн /NO2/  дундаж агууламж  37 мкг/м3,  хамгийн их нь 84 мкг/м3 байгаа нь агаарын чанарын стандарт /MNS 4585:2016/ дахь хүлцэх агууламжаас даваагүй.
  • Нийт тоосонцорын /TSP/  дундаж агууламж 200 мкг/м3, хамгийн их нь 24-ны 20 цагт  1.04 мкг/м3 буюу агаарын чанарын стандартаас 2 дахин их буюу энэ сард нийт 5 удаа агаарын чанарын стандартаас давсан үзүүлэлттэй байна.  

Өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад хүхэрлэг хийн /SO2/ дундаж агууламж  48 мкг/м3 –ээр, Азотын давхар ислийн /NO2/   дундаж агууламж  2 мкг/м3 буюу, Нийт тоосонцорын  /TSP/  дундаж агууламж 65 мкг/м3  тус тус  ихэссэн байна.

 

                                             УЦУОШТ-ийн БОШЛаборатори

 2021.12.01